#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023
Соёлын сэргэлт аяны нээлтийн үйл ажиллагаа тус театрын уран бүтээлчид болон Улаанбаатар хотоос ирсэн уран сайханчдын тоглолтоор эхлэв. Нээлтэд Аймгийн Засаг дарга А.Камелият , Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан нар үг хэлж соёлын салбарын алба хаагч нарт баяр хүргэж, амжилт хүслээ.
Нээлтийн үйл ажиллагааны дараа зочид, төлөөлөгчид маань театрын түүхийн музейтэй танилцлаа.